Sunday, December 30, 2018

Өнхрүүш үлгэр

Зөрүүд занг засах нь

Зөрүүдлэлийг сэтгэлийн хөдөлгөөний гажуу илрэл, оюун ухааны согогтой үйлдэл гэж зарим судлаач үздэг. Нөгөө өнцгөөс нь сайшаан харвал зөрүүд зөн нь тухайн хүний "тусгаар тогтнолоо" хамгаалсан, бие даасан бодлого байж мэднэ. Гэхдээ биеэ барих, өөрийгөө жолоодох чадвар хомсдож, бусадтай харьцахад зөрчил үүсгэвэл базаахгүй төлөв юм.
Зөрүүд зангийн үндсэн суурь нь овог удмын мөн чанар, эцэг эхийн зан араншинд байж, үе залгамжлан дуурайсныг үгүйсгэх аргагүй. Хамгийн хурц илрэл нь өсвөр насны үед тод харагдаж, сэтгэл мэдрэмжийн хямрал үүсгэдэг тул одооноос онцгой анхаарвал зохилтой.
ЯАГААД ЗӨРҮҮД БОЛСОН БОЛ ГЭЖ ЭХЛЭЭД ТУНГААЖ БОДООРОЙ
  • Хэт өөрийөө товойлгон, бусдыг үл ойшоож, санасан бодсоноо хэрэгжүүлэхээр зөрүүдэлж мэднэ. Багаас нь ялимгүй амжилтыг нь дөвийлгөж, хуурай магтаад сургачихсан хүүхдийн биеэ тоосон зан төлвийн гажуудлыг засахдаа сэтгэл зүйн уран зөөлөн "дарамт", хошигнол хэрэглэх замаар аажмаар зөрүүд занг нь багасгаж болно.
  • Хэтэрхий эрхэлж, өөрийн дураар бусдыг эрхшээлдээ оруулж сурсан хүүхдээс зөрүүд зан гарна. Өөрийнх нь аргыг өөрт нь хэрэглэж, бусдын давуу талыг хүлээн зөвшөөрч хүндэтгэх үйл ажиллагаанд татан оролцуулбал зохимжтой. Бусад хүн өөрөөс нь илүү байна гэдгийг мэдрүүлж байвал зөрүүдлэх нь багасна.
  • Урмыг нь хугалж, зоригийг нь мохоож, биелүүлэх боломжгүй үүрэг хариуцлагаар дарж, дорд үзэж, амжилтыг нь шударгаар үнэлээгүйгээс хожим гоморхож, зөрүүдлэх тохиолдол гарна. Өөрийн хүчинд нь итгүүлж, үгийг нь сонсож, үйл хэргийг нь үнэн зөвөөр үнэлж дүгнээд байвал зөрүүд занг нь амархан засна.
  • Зоригтой "шийртэй" , сэтгэлийн хүч ихтэй хүүхэд өөртөө итгэж зөрүүдлэх тал ажиглагдана. Түүний "хатуурхал"-ыг зөөллөсөн үг хэллэг, ойлголт хэрэглэж энэ дутагдлыг нь арилгана. Зөв сэтгэл, нийтэч чанар буян хураана гэсэн утга бүхий сургааль үгсийн гүнд нэвтэрсэн ярилцлагад татан оруулахад ухаарал авах нь мэдээж.
ААВ ЭЭЖИД ОНЦГОЙЛОН САНУУЛАХ НЬ
Зөрүүд зан ааш, зөрүүдлэх үйлийг эс тоох, мэдээгүй юм шиг өнгөрүүлэх нь эерэг үр дүн авчрах нь бий. Шаралхуу, түргэн ааштай хүүхдэд ийм арга илүү зохино. Ийм үед эцэг эх, гэр бүл болон хамт олны санал, шийдвэр аргагүй л түүний зөрүүд занг дийлнэ. Ер нь этгээд зантай хүүхдийг огт хайхрахгүй байгаа дүр үзүүлж зөөлрүүлдэг арга бий. Зөрүүдлэх үед нь өөр сонин зүйлд анхаарлыг нь хандуулах, эсвэл ярдаг занг нь дарах хатуу үйлийг зохион байгуулахаар хариуцуулах замаар өөрийгөө жолоодох боломж олговол зүгээр. Зөрүүд зангийн эсрэг эвсэг зантангууд санаа сэтгэл нэгдэж, их хүч үүсгэж байгааг мэдрүүлж байвал аажимдаа олны талд нийлнэ. Нэг хүний занг засах зөв хүч олон хүний дунд байдгийг ойлгуулах болно.

muuhai jaal

Glitter Christmas Tree Ornaments coloring and drawing for Kids, Toddlers...

Маамуу нэвтрүүлэг - Шүдгүй гүнж

Эрүүл бойжиж буй нярайн 8 шинж

Эцэг эхчүүд бид нялх үрсээ хангалттай идэж, ханатал унтах зэрэг өсч торних чухал хэрэгцээгээ авч чадаж байгаа эсэхэд эргэлзэх үе гардаг. Ялангуяа шинэхэн ээж аавууд нярай хүүхдээ эрүүл, аз жаргалтай өсөн торниж байгаад итгэлтэй болоход дараах шинж тэмдгүүд туслах болно.
  1. Хүүхдэдээ зөөлөн хүрэхэд, эсвэл дуу хоолойг чинь сонсоод тайтгарч байна уу?
Энэ нь таныг хүүхэдтэйгээ хангалттай сайн харилцаж чаддаг гэдгийн баталгаа юм. Төрөөд удаагүй нярай хүүхдүүд зогсолтгүй уйлах тохиолдол элбэг. “Хүүхэд эхийнхээ хэвлийд давчуу зайд байж дадсан байдаг. Энэ үед дуу хоолой тань түүнд хамгийн танил авиа болсон байгаа. Иймд дууг чинь сонсож, тэврүүлж, биеийн дулааныг чинь мэдрэх, нүүрний хувирал зэргийг чинь харна гэдэг хүүхдэд амар тайван байдлыг авчирдаг” хэмээн Анагаах ухааны доктор Женнифер Шү хэлсэн нь бий. Ийн хүрэлцэхүйд тань тайвширч буй нь нярайн харилцааны анхны алхам бөгөөд сэтгэл хөдлөл нь хөгжиж байгаагийн тод илрэл юм.
  1. Өдөрт 8-10 живх сольж байвал нярай хүүхэд жингээ хэвийн нэмж буйн нэг шинж
Үүгээр эхийн сүүг хангалттай хөхөж, эрүүл бойжиж байгааг бас шинжиж болох нь.
Хүүхэд нь дутуу төрсөн нэгэн эх төрснийхөө дараа 10 хоног хүүхдийнхээ тэжээл авч чадаж байгаа эсэхэд ямагт эргэлзэн, сэтгэл зовж байсан тухайгаа хуваалцсан байдаг.
Хүүхдийн биеийн жинг мэргэжлийн эмч хянаж байх нь зүйн хэрэг боловч нойтон живх хамгийн сайн дохио юм. Хүүхэд бүр хоолны харилцан адилгүй дуршилтай байдаг бөгөөд өдөр өдрөөр өөрчөгдөх талтай ч эрүүл хүүхдийн биеийнх жин тогтмол нэмэгддэг талаар доктор Шү зөвлөжээ.
  1. Нярай хүүхэд өдөрт цөөн ч атугай удаа чимээгүй, ажигламтгай болдог
Энэ нь түүний дэлхий ертөнцтэй танилцан, суралцаж эхэлж буйг илтгэдэг.
Эхний хэдэн долоо хоногт энэ шинж тэмдэг хоёр цаг тутам хооллох болон унтах үед ажиглагдана. Гэхдээ үүнийг хүүхдийн хараа тогтсон үеэс буюу эхийгээ тогтон харж чаддаг болсон үеэс эхлэн ажиглах юм. Нэг сартайгаас нь илүү тод илэрч эхэлдэг гэж үздэг.
  1. Шинэ дуу авиа сонсоод чих тавин чагнана
Энэ шинж хүүхдийн сонсгол хэвийн хөгжиж, тархины үйл ажиллагаа дуу авиаг ялгаж сурч байгааг харуулж буй хэрэг.
Хүүхэд хэдийгээр сонсох чадвартай төрсөн байдаг ч олон янзын дуу авиаг ялгаж танихад хэдэн долоо хоног шаардагддаг. Зарим дуу чимээ тэдэнд илүү сонирхолтой санагдаж эхэлнэ гэсэн үг.
  1. Судал, өнгө ялгаж, хөдөлгөөнтэй зүйлсийг ажих болно
Харааны болон тархины хөгжлийг энэ шинжээр мэдэж болно.
Дөнгөж төрсөн нярай 20-25 см-ийн зайд ялгаж харах чадвартай байдаг бол нэг сар хүрээд 45 см-ийг зайд байгаа зүйлсийг ялгаж харж чаддаг болно. Ихэнх хүүхэд хоёр сартайгаасаа судал, тод өнгө, эргэлдэх зүйлсийг ялгаж хардаг. Ухамсартайгаар ялгаж ойлгохгүй ч гэлээ ялгаатай өнгө, дүрс тэдний анхаарлыг татдаг.
  1. Нүд рүү чинь харж инээмсэглэх, эсвэл ход ход хийн инээж хүмүүст хариу үйлдэл үзүүлж байна уу?
Энэ нь тэдний нийгэмшил болон аз жаргалын илрэл гэж үздэг.
Голдуу нэг сартайгаасаа нүд рүү ширтэж, хоёр сартайгаасаа инээмсэглэж, гурван сартайгаасаа гангар гунгар хийж, дөрвөн сартайдаа ход ход хийн инээж эхэлнэ. Хүүхэд бүр харилцан адилгүй хурдтайгаар хөгждөг гэдгийг дурьдах нь зүйтэй.
Таван сартайгаасаа хүүхэд хэн нэгэн өөр лүү нь харан инээмсэглэхэд даган инээх рефлекстэй болсон байдаг ажээ. Энэ бүхэн хүүхдийн хэл ярианы хөгжлийн эхний шинж тэмдгүүд юм. Өөрөөр хэлбэл хүүхэд гаргаж буй эдгээр авиагаараа дууны хөвчөө үг ярианд бэлтгэж байдаг.
  1. Бага уйлж ахиухан унтаж байна уу?
Мэдрэлийн систем нь бүрэлдэж гүйцэж буйн шинж тул та шинэ хүнээ давгүй бойжуулжээ.
Мэдрэлийн систем мэдээлэл дамжуулж сурч байгаа учраас живхээ ойр ойрхон норгох давтамж нь холдож, шөнө хоол нэхэх нь ч дөрөв хүртэл цагийн зайтай болж ирдэг. Зарим хүүхдэд дөрвөн сар хүртэл нь ийм өөрчлөлт ажиглагддаггүй бөгөөд үүнээс оройтож байвал хүүхдийнхээ хоолох болон унтуулах зэрэг хуваарийг цэгцлэхийг бодоорой.
  1. Хүүхэд биеэ хөдөлгөж сурах үед
Бяцхан булчингууд чадал сууж байгааг та ажиглаарай.
Хүүхэд нэг сартайдаа толгойгоо дааж эхэлнэ. Гурван сартайгаасаа толгойгоо бүрэн дааж, эргэж хөрвөж сурах үед нь хүүхдээ бүүвэйлэгч, машины суудал зэрэгт аль болох удаан суулгалгүй, чөлөөтэй хөдлөх боломжийг нь хангаж өгөөрэй. Ялангуяа түрүүлэг нь харуулж хэвлийгээр нь хэвтүүлэх үед хүүхдийн бүх булчин ажиллах таатай боломж бүрддэг ажээ.

WELCOME to my blog



Бидний ирээдүй болсон бяцхан үрсээ яаж хүмүүжүүлж ирээдүйд ямар хүн болгох нь биднээс шалтгаална. Үр хүүхэддээ үлгэр жишээ болохын тулд аав ээжүүд хажууд нь муу зүйл хийхгүй байх хэрэгтэй билээ. Эцэг эхчүүдийн анхаарах, чухалчилж авч үзэх ёстой хэдхэн зүйлийг сонирхуулъя.
Та бол баатар
Та бол хүүхдийнхээ баатар нь. Тиймээс та ямар үйлдэл хийж ямар үг хэлнэ, зулзаганууд чинь яг л дагана. Жижигхэн ч болтугай алдаа гаргахаасаа болгоомжил.
Ойлгохыг хичээ
Ялангуяа та өсвөр насны охинтой бол сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй. Түүнд танаас өөр хэн хамгийн ихээр тусалж чадах билээ. Ямар нэгэн буруу зүйл хийж байгаа бол танаас айж эмээн хэлж чадахгүй дотроо шаналаад байгаа юм биш биз? Загнахаасаа урьтаж ойлгохыг, ярилцахыг хичээгээрэй. 
Хамтдаа бай
Хамгийн сүүлд хүүхэдтэйгээ хэзээ ярилцаад сууснаа санаж байна уу? Хамтдаа хоол хийж гэрээ цэвэрлэж хөгжилдөж яг л найзууд шиг цагийг өнгөрөө. Та хоёрыг илүү дотно болгох болно. Жижиг кафе орон кофе хувааж уунгаа элдэв зүйлс ярилц. Найз охин эсвэл залуугийн тухай ч байсан яадаг юм.
Танай гэр бүлд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.